Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга М.Баттулга нь тус сумын төвд баавгай орж ирсэн талаар мэдээлжээ.
Баян-Уул суманд орж ирсэн баавгайг Онон Балжийн Төрийн тусгай хамгаалалтын газрын захиргааны хамт олонтой нийт 60 км өөрөөр тууж хөвчрүү нь оруулсан байна.
Тэрбээр "Баавгай өдөр унтаж амраад шөнө идэвхтэй явдаг юм байна. Хэзээ буцаад хөвчөөсөө бууж ирэхийг нь мэдэхгүй. Гэхдээ маш номхон дөлгөөхөн баавгайнууд байлаа" гэжээ.

