/2025.7.2/ ТЭЦ-5 төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг тавдугаар сарын 26-ны өдөр зарласан. Тэгвэл өнөөдөр 10:00 цаг хүртэл оролцох саналыг хүлээн авч, шалгаруулалтад дотоод, гадаадын 8 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлснээс дараах 4 оролцогч саналаа ирүүллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
- “Пан-Чайна Констракшн групп” ХК
- “Шунхлай Холдинг” ХХК
- “Митайм Интернэшнл” ХХК
- “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК
Цаашид шаардлага хангасан оролцогчдын үнэлгээний ажиллагааг сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хууль, журмын дагуу үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд шалгарсан оролцогчдыг дараагийн шатны уралдаант шалгаруулалтад урих юм. Төслийн үйл явц, шалгаруулалтын үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлнэ гэлээ.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барих юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.