“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно

Фото эх сурвалж: Интернэт дэх задгай өгөгдлөөс авч ашиглав

/2025.7.2/ "Дээлтэй монгол" наадам энэ сарын 8-ны өдрийн 11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

Наадмын үеэр:
- Шилдэг дүүрэг
- Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
- Шилдэг дээл урлаач
- Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
- Хамгийн сайхан дээлтэй оролцогч
- Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч
- Хамгийн сайхан дээлтэй хүүхэдийг тус тус шалгаруулах юм.

Энэ үеэр үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болох юм. Мөн хүүхэд залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болно.

Дээлтэй монгол наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 19 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтэс

3x3 сагсан бөмбөгийн тоглогчдод ГАВЪЯАТ ТАМИРЧИН цол гардууллаа
3x3 сагсан бөмбөгийн тоглогчдод ГАВЪЯАТ ТАМИРЧИН цол гардууллаа
 
ШИЙДВЭР: Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
ШИЙДВЭР: Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.