3x3 сагсан бөмбөгийн тоглогчдод ГАВЪЯАТ ТАМИРЧИН цол гардууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

3x3 сагсан бөмбөгийн тоглогчдод ГАВЪЯАТ ТАМИРЧИН цол гардууллаа

/2025.7.2/ Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг ДАШТ-нд мөнгөн медаль хүртсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багийн тамирчдад Монгол Улсын Гавъяат тамирчин цолыг гардуулж, баяр хүргэлээ.

У.Хүрэлсүх "Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна. Аугаа амжилт ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно" хэмээн мөнгөн медаль хүртсэн даруйд өөрийн хуудаснаа бичиж байв.

Сагсны багийн тамирчид нь М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нар бөгөөд Н.Нандинхүсэл нь монголын түүхэн дэх хамгийн залуу эмэгтэй гавъяат тамирчин болжээ. Тэрбээр энэ жил 18 настай юм.

ЭЗБХ: Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
ЭЗБХ: Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
 
Эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр дцс-v мега төслийг хэрэгжүүлэх түүхэн шийдвэрийг НИТХ баталлаа
Эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр дцс-v мега төслийг хэрэгжүүлэх түүхэн шийдвэрийг НИТХ баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.