Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаана
 

Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаана

/2025.01.06/

Энэ сарын 10-наас долоодугаар сарын 10-ны өдөр хүртэл Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг бүрэн хааж, буулган шинэ гүүр барина. Үүнээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийсэн юм. Зайсангийн төмөрбетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “2022 оноос хойш Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна. Тодруулбал, баруун гүүр буюу шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байв. Харин хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон” гэлээ.

Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусах юм. Мөн гүйцэтгэгч нь шалгарсан тул ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Туулын хурдны замын ажлыг эхлүүлэв
Туулын хурдны замын ажлыг эхлүүлэв
 
Э.Анар: Монгол Улс “Apple Pay”үйлчилгээг нэвтрүүлсэн Азийн 12 дахь орон боллоо
Э.Анар: Монгол Улс “Apple Pay”үйлчилгээг нэвтрүүлсэн Азийн 12 дахь орон боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.