Туулын хурдны замын ажлыг эхлүүлэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туулын хурдны замын ажлыг эхлүүлэв

/2025.01.05/

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох сайд нарын хамт Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа.

Засгийн газраас 2025 оныг "Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх Шуурхай штаб байгуулсан. Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, Туулын хурдны замын ажлыг эрчимжүүлэхээр болов. Энэ сард тендер зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ. Хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрх гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ.

Туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болж, түгжрэл буурна. Азийн авто сүлжээний хөгжлийг дэмжих юм.

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа
Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа
 
“Эрин эверест интернешнл“ сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа
“Эрин эверест интернешнл“ сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.