/2024.04.29/: Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороонд тагтнаас эмэгтэй хүн зүүгдсэн байдалтай байна гэсэн дуудлагыг өчигдөр өглөөний 09:43 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н 56 настай, эмэгтэй нь гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг үйлдэл хийх гэж байсныг зогсоож, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэж өгсөн байна.