​ “Оюуны өмчийн эрхийн хэрэгжилт” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа ​
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

​ “Оюуны өмчийн эрхийн хэрэгжилт” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа ​

/2024.04.25/: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гадаад харилцаа, хамтыг ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд ЦЕГ, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Оюуны өмчийн эрхийн хэрэгжилт” сэдэвт сургалтыг өчигдөр амжилттай зохион байгууллаа.

АНУ-ын Холбооны шүүгч, тус улсын Хууль зүйн яамны мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан эксперт, Патент барааны тэмдгийн газрын төлөөлөгч сургагч багш нар оюуны өмчийн ойлголт, оюуны өмчийн гэмт хэргийн мөрдөн шалгах олон улсын хамтын ажиллагаа, энэ төрлийн гэмт хэргийн хохирлын хэмжээг тооцоолох зэрэг сэдвээр сургалтыг зохион байгуулж, өөрсдийн мэдлэг чадвар, тэргүүн туршлагаас хуваалцаж, харилцан мэдээлэл солилцсон юм.

Сургалтад Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Зөрчлийн хэрэг бүртгэх алба, Нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн нийт 30 алба хаагч хамрагдаж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ур чадварыг дээшлүүлсэн ач холбогдолтой сургалт боллоо.

Эх сурвалж: ЦЕГ

Өнөөдөр үүлэрхэг, 4-6 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлэрхэг, 4-6 хэмийн дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.