НӨАТ-ын сугалаагаар 500,000-10 сая төгрөгийн 4 азтан тодорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын сугалаагаар 500,000-10 сая төгрөгийн 4 азтан тодорлоо

/2024.04.17/: Өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2023 оны 03 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 46 001 641 баримт хамрагдсанаас:

  • 8 орон таарсан 1,
  • 7 орон таарсан 4,
  • 6 орон таарсан 40,
  • 5 орон таарсан 412,
  • 4 орон таарсан 4047,
  • 3 орон таарсан 41319 баримт тохиролд таарч азтан боллоо.

Шинэчилэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.

Хамгийн олон азтан тохирол таарснаас хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг 13051 азтан, Баянгол дүүрэг 5867 азтан, Баянзүрх дүүрэг 5788 азтан, Сонгинохайрхан дүүрэг 4735 азтан, Хан-уул дүүрэг 4699 азтан, , Чингэлтэй дүүрэг 3677 азтан, Орхон аймаг 865 азтан, Дархан-уул аймаг 857 азтан тус тус тохирол таарсан байна.

Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Хөвсгөл аймаг +61%, Баянхонгор аймаг +56%, Ховд аймаг +54% байлаа.

Та бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Ашигт малтмалын хайгуулын ажилд хиймэл оюун ухаан ашиглах талаар туршлага судаллаа
Ашигт малтмалын хайгуулын ажилд хиймэл оюун ухаан ашиглах талаар туршлага судаллаа
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.