Ашигт малтмалын хайгуулын ажилд хиймэл оюун ухаан ашиглах талаар туршлага судаллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ашигт малтмалын хайгуулын ажилд хиймэл оюун ухаан ашиглах талаар туршлага судаллаа

/2024.04.17/: Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын их сургуулийн Дэлхий ба гаригийн шинжлэх ухааны профессор Жеф Каерсыг хүлээн авч уулзлаа.

Тэрээр “Digitalization in Mining Mongolia 2024” арга хэмжээнд урилгаар ирж оролцсон юм.

Уулзалтаар Стэнфордын их сургуульд зохион бүтээсэн хиймэл оюун ухааныг ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж, үйл явцыг хурдасгах боломжтой талаар “Минерал-Экс” төслийн танилцуулгыг сонслоо.

Хиймэл оюун ухааныг ашигласнаар зардлыг хэмнэх, эрсдэлийг бууруулах, хүн болон санхүүгийн нөөцийг оновчтой хуваарилах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан үнэлэх зэрэг олон давуу талтай.

Дашрамд дурдахад саяхан “КоБолд Металс” компани тус хиймэл оюун ухааны технологи ашиглан өрөмдлөг хийх төлөвлөлтөө оновчилж чадсанаар 8 сарын дотор Замби улсад зэсийн томоохон ордыг нээн илрүүлээд байгаа юм.

ВИДЕО: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ВИДЕО: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.