Гаалийн ерөнхий газрын дэргэдэх ёс зүйн дэд хороо байгуулагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх ёс зүйн дэд хороо байгуулагдлаа

/2024.04.10/: ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал шинээр байгуулагдсан Ёс зүйн дэд хорооны гишүүдийг хүлээн авч уулзан, хамт олны олонхын саналаар хорооны гишүүн болсонд баяр хүргэхийн зэрэгцээ хэрэгжүүлэх, хийх ажлын талаар харилцан санал солилцлоо.

ГЕГ-ын Ёс зүйн дэд хорооны анхны хурал 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр болж, санал хураалтаар дэд хорооны даргаар Д.Цэндсүрэнг (ГЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч), нарийн бичгийн даргаар Б.Батбилэгийг (ЧХОУНБГГ) сонголоо.

Монгол Улсын үндэсний болон нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэх эгнээндээ 2,000 гаруй албан хаагчдыг нэгтгэсэн Төрийн тусгай ангилалд багтах Гаалийн байгууллагын “Ёс зүйн дэд хороо”-г нийт албан хаагчдыг оролцуулан гурван шатны санал хураалтаар хамгийн их санал авсан 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-д Ёс зүйн дэд хороо нь бие даасан, хараат бус зарчмаар ажиллана. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос хамааран 3-7 гишүүнтэй байх бөгөөд гишүүд дотроосоо даргаа сонгоно гэж заасан байдаг.

Эх сурвалж: ГЕГ

Гурилын импортын татварыг тэглэж, улаанбуудайг биржээр худалдаалдаг болно
Гурилын импортын татварыг тэглэж, улаанбуудайг биржээр худалдаалдаг болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.