Гурилын импортын татварыг тэглэж, улаанбуудайг биржээр худалдаалдаг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурилын импортын татварыг тэглэж, улаанбуудайг биржээр худалдаалдаг болно

/2024.04.10/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр, гурилын импортын татварыг тэглэхтэй холбоотой тогтоолын төслийг гаргаж байна. Гурилын үнэ буурах ёстой гэсэн асуудлыг ЗГ-аас УИХ-д хуулийн төслийг өргөн барьж импортын татварыг тэглэх зорилгыг агуулсан. Яагаад гэвэл МУ-д худалдаалагдаж байгаа бүх төрлийн гурил хилийн цаана худалдаалагдаж байгаа гурилнаас 3-4 дахин үнэтэй зарж борлуулагдаж байна. Гурилын салбарт давамгай байдлыг илэрхийлсэн картелийн хэлбэрүүд бий болж үнийг өндөр түвшинд тогтоосон байна гэж үзэж байна.

Гурил болон гурилан бүтээгдэхүүн инфляцид 30 орчим хувийн нөлөөллийг үзүүлдэг учраас энэ үнийг зах зээлийн өрсөлдөөнд оруулах зарчмаар буулгасан тохиолдолд инфляци буурах боломж бүрдэнэ. Ифнляци 7 хувь дээр тогтсон байгаа хэдий ч гурил, гурилан бүтээгдэхүүний үнийг хямдруулж чадвал дахин буурах боломж бүрдэнэ.

Үүнтэй холбогдуулан тариаланчидын асуудал хөндөгдөнө. Тэгэхээр Засгийн газрын зүгээс улаан буудайн салбарыг эрсдэлд оруулахгүй байх, дотоодын улаанбуудайн зах зээлийг хангаад илүү гарсан улаанбуудайг дэлхийн зах зээлд экспортод гаргах боломжийг нээж өгөх шийдвэрийг гаргалаа.

Гурилын үйлдвэрүүд худалдаж авах улаанбуудайгаа өөрсдийн лабораторид шинжилгээ хийдэг. Уг шинжилгээний дүгнэлтээр улаанбуудайг сортлоод тодорхой хэсгийг улсаас тогтоосон үнэд аваад үлдэгдэл улаанбуудайг чанар стандарт хангаагүй нэрийн дор маш хямд үнээр худалдаж авдаг. Энэ байдал нь тариаланчид цааш бизнесээ хөгжүүлэхэд хязгаарлалт болж байна.

Тэгэхээр үнийн доод хязгаарыг Засгийн газраас тогтоож өгөх, түүнээс дээш үнийг тогтооход биржээр арилжаалах боломжийг олгох, бүтээгдэхүүнд тавигдаж байсан хязгаарыг байхгүй болгож илүүдэл бүтээгдэхүүнийг экспортод гаргах зэрэг боломжуудыг тариаланчдад олгохоор боллоо.

Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлаар хуулийн төсөл боловсруулж өнөөдөр УИХ-д өргөн барина
Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлаар хуулийн төсөл боловсруулж өнөөдөр УИХ-д өргөн барина
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.