Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид хүрэл медаль хүртлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид хүрэл медаль хүртлээ

/2024.04.01/: Сингапур улсад сагсан бөмбөгийн 3Х3-ын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болов.

Тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг хоёул хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Шинэ Зеландын багийг 21:18, эмэгтэйчүүд Тайванийн багийг 17:10-аар хожсоноор анх удаа нэг дор хоёр хүрэл хүртэж байна.

Тоглолтын дараа эмэгтэйчүүдийн багийн ахлагч О.Хулан: “Монголын шигшээ баг Азийн аваргын хүрэл медалийг авчирсандаа маш их баяртай байна. Бидний ард байсан бүх монголчууддаа баярлалаа” гэв.

Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд:

  • А.Ананд
  • А.Азбаяр
  • С.Биндэръяа
  • Ч.Тэмүүлэн

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд:

  • Б.Ариунцэцэг
  • М.Цэрэнлхам
  • О.Хулан
  • Ө.Индра нар байлаа.

Эх сурвалж: БТСУХ

Төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдлийг олон нийтэд анх удаа хэлэлцүүллээ
Төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдлийг олон нийтэд анх удаа хэлэлцүүллээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.