ВИДЕО: Симпозиумыг зохион байгууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Симпозиумыг зохион байгууллаа

/2024.03.26/: “Боомтын сэргэлт Үндэсний форум-2024” арга хэмжээний хүрээнд Гадаад харилцааны яам, Боомтын сэргэлтийн Үндэсний Хороо, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаанаас хамтран “Боломжийг нээх нь: Далайн эрх зүйн тухай конвенц ба Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж болон хуурай боомтын хөгжил” сэдэвт симпозиумыг зохион байгууллаа.

Симпозиумын нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Улсын Их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нар үг хэлж, “Боомтын сэргэлт”-ийн чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, эл арга хэмжээ нь НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Манай улс далайд гарцгүй орнуудын худалдааны тээврийг хөнгөвчилсөн олон улсын зохицуулалт болох НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг, нийгмийн комиссоос (UN-ESCAP) гишүүн орнуудын хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 онд баталсан байдаг.

ВИДЕО: Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга үг хэлэв
ВИДЕО: Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга үг хэлэв
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо