Есдүгээр ангийн хүүхдүүд нэгнийхээ биед халдсан хэргийг шалгаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Есдүгээр ангийн хүүхдүүд нэгнийхээ биед халдсан хэргийг шалгаж байна

2 хүн, хүүхэд, камер ба бичвэр нарын зураг байж магад

/2024.03.22/: Цагдаагийн байгууллагад өнөөдөр "Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо ерөнхий боловсролын .... дугаар сургуулийн есдүгээр ангийн хүүхдүүд манай ангийн хүүхдүүдийг зодсон" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Урьдчилсан байдлаар есдүгээр ангийн нэр бүхий зарим сурагчид хичээлийн завсарлагаагаар ариун цэврийн өрөөнд анги ангиараа талцан үл ялих шалтгаанаар маргалдаж, сурагч "Ч" нар нь бусдын биед халдсан нөхцөл байдал тогтоогдож, насанд хүрээгүй хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэрэг учирсан эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч эмч томилон үзүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд сургуулийн захиргаа, багш, нийгмийн ажилтнууд ахлах ангийн сурагчдад үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын хор уршиг, гэмт хэрэг, зөрчлийн үр дагавар зэргийг сайтар ойлгуулах сургалт, хүмүүжлийн ажил, арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран үе шаттай тасралтгүй зохион байгуулахыг зөвлөж байна.

Оросууд Украины Харьков хотын эрчим хүчний хангамжийн бай руу цохилт өглөө
Оросууд Украины Харьков хотын эрчим хүчний хангамжийн бай руу цохилт өглөө
 
Шуурхай штабаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын камерын хяналтад АI технологи нэвтрүүллээ
Шуурхай штабаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын камерын хяналтад АI технологи нэвтрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.