Хүүхэд тээвэрлэх ёстой таксины жолооч андуурч өөр хүүхдийг дуудсан байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд тээвэрлэх ёстой таксины жолооч андуурч өөр хүүхдийг дуудсан байжээ

автомашин ба "сэрэмжлуулэг: иргэн бага насын хуухдийг "аав ээж чинь чамайг аваад ир гэсэн UBCAB-aac явж байна ахынхаа машинд суучих" гэж хэлээд хуухэд айлах гэж оролдлоо. хунсний дэлгуурт кассан дээр зогсож байх хойгуур ард зогсож байсан хуухдийг минь аваад явах гэж байна. холбогдох газар нь шалгуулахаар ергедел гомдол гаргасан болно. иймд эцэг эхчууд хуухдээсээ хараагаа буу салгаарай анхаарал болгоомж хаана 4 илуудэхгуй. Translate post 10:46 PM Mar 20, 2024 14.1K Views" гэсэн бичвэр нарын зураг байж магад

/2024.03.21/: Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр "...сэрэмжлүүлэг нэртэйгээр хүүхдийг үл таних хүн авч явах гэж оролдсон...” гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэл болон иргэний дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад нэр бүхий такси үйлчилгээний жолооч Б нь иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу хүүхэд тээвэрлэх гэж байхдаа өөр хүүхдийг андуурсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Хэдийгээр дээрх асуудалд олон нийтийн цахим сүлжээнд дурдсан шиг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдоогүй боловч Та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

“Дэлхийн усны өдөр”-ийг “Ус ба энхтайван” уриан дор салбарын төлөөлөгчид чуулж байна
“Дэлхийн усны өдөр”-ийг “Ус ба энхтайван” уриан дор салбарын төлөөлөгчид чуулж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.