“Бүсчилсэн хөгжил - Төвийн бүсийн нисэх буудлуудын форум” эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бүсчилсэн хөгжил - Төвийн бүсийн нисэх буудлуудын форум” эхэллээ

“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ - ТӨВИЙН БҮСИЙН НИСЭХ БУУДЛУУДЫН ФОРУМ” ЭХЭЛЛЭЭ

/2024.03.06/: Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх ажлын эхлэл болгон Төвийн бүсийн нисэх буудлуудын форум зохион байгуулагдаж байна.

Энэхүү форумд Төвийн бүсийн нисэх буудлууд буюу Булган, Арвайхээр, Баянхонгор, Мөрөн нисэх буудлууд оролцож байгаа юм. “Бүсчилсэн хөгжил - Төвийн бүсийн нисэх буудлуудын форум”-д Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр удирдан нисэх буудлуудын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцан, үүрэг, чиглэл өгч, санал бодлоо солилцохоос гадна орон нутгийн нисэх буудлуудын удирдлага, ажилтнуудад JCI-ын “Design thinking” сургалт орох юм.

Тус форумыг нээж Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр үг хэлж, тус төвийн шинэ бүтэц зохион байгуулалтыг танилцууллаа.

Эх сурвалж: ЗТХЯ

Тээвэр зуучийн 11 терминалыг нэгдсэн логистикийн төв рүү шилжүүлнэ
Тээвэр зуучийн 11 терминалыг нэгдсэн логистикийн төв рүү шилжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.