Монголын анхны амьтаны хүрээлэн 1987 онд нээгдэж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын анхны амьтаны хүрээлэн 1987 онд нээгдэж байжээ

/2024.02.02/: Монголын анхны амьтны хүрээлэнг Хөвсгөл аймгийн музей 1987 онд гаргаж 1993 он хүртэл ажиллуулж, үзэгч олонд таниулж, олны нүд баясган чихийг дэлдийлгэж чамгүй ашиг орлого олж байжээ.

1987 оноос амьтны хүрээлэн байгуулах музейн байрыг тойруулан хэрмэн хашаа барих амьтан байлгах төмөр тор гагнах, ан амьтан цуглуулан бэлтгэх зэрэг их ажил өрнөж Хөвсгөл аймгийн бүх сум нэгдэл, малчид, анчид байгууллагууд , нийт ард иргэд сэтгэл гарган хүчин зүтгэж оролцсон байдаг.

Музейн амьтны хүрээлэнд буга, баавгай, гөрөөс, хандгай, хүдэр, зэрлэг гахай тоорой, чоно, чонын бэлтрэг, үнэгний гавар, хярс, шилүүс, могой, хэрэм, цаа буга зэрэг 64 ан амьтан, 20-иод зүйл усны шувууд, мөн нутгийн шилмэл үүлдрийн “Дархад омог”-ийн илүү нугаламт, ноосны чиглэлийн хонь “Эрчим” үүлдрийн сайн чанарын ноолууртай хар ямаа, сүүний чиглэлийн эрлийз үнээ зэрэг мал амьтан тэжээн үржүүлж, үзүүлэн таниулж эхэлсэн байна.

May be an image of swimming

Намар болоход том амьтдын ороо орж ижлээ дуудан чанга дуугаар орилох, урамдах, улих, хашаа хайсаа хазах зэргээр зан авир нь догшрох нь их л хэцүү өрөвдөлтэй байсан хэмээн тухайн үед музейн тайлбарлагчаар ажиллаж байсан ахмад ажилтан Ч.Төмөрхүү, амьтан маллагч Г.Борбаатар нар хуучлан ярьж байсан. Хөвсгөл нуурын хэлбэртэй чулуун байгууламж байгуулан баруун талд нь гүний худаг ухаж холбон цэвэр усаар дүүргэн усны шувуудыг шумбуулдаг байжээ.

1990-1993 онуудад амьтны хүрээлэн орлогоороо зарлагаа нөхөх боломжгүй алдагдалтай ажиллах болж, амьтны идэш тэжээл ховордон, үнэ нэмэгдэж, ан амьтан өсөж үржин, нас гүйцэн томорч хооллоход хүндрэл бэрхшээлтэй болж эхэлсэн тул 1993 амьтны хүрээлэнг татан буулгасан байдаг.

Эх сурвалж: ЭЦА

Бага насны 2 хүүхдээ цонхоор шидэж хөнөөсөн хосыг цаазаар авчээ
Бага насны 2 хүүхдээ цонхоор шидэж хөнөөсөн хосыг цаазаар авчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.