Бага насны 2 хүүхдээ цонхоор шидэж хөнөөсөн хосыг цаазаар авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бага насны 2 хүүхдээ цонхоор шидэж хөнөөсөн хосыг цаазаар авчээ

An aerial view of Chongqing, China.

/2024.02.02/: БНХАУ хоёр хүүхдээ өндөр байшингийн цонхоор шидсэн хосыг цаазаллаа.

Энэхүү хосууд гэрлэхэд хүүхдүүд нь саад болж байна гэсэн үндэслэлээр ийнхүү амийг нь хөнөөсөн байна.

Хүүхдүүдийн эцэг Жан Бо нь Е Ченчентэй хайр сэтгэлийн холбоотой болж, эхэндээ хүүхэдтэй гэдгээ нууж байсан боловч Е мэдсэн цагаасаа эхлэн хүүхдүүдийг хөнөөхийг шаардаж эхэлсэн байна.

Ийнхүү 2020 оны арваннэгдүгээр сард Жан Е-тэй тохиролцсоныхоо дараа хоёр настай охин, нэг настай хүүгээ унтлагын өрөөний цонхны хажууд тоглож байхад нь 15 давхраас шидэж, хоёуланг нь хөнөөсөн гэж шүүхээс мэдэгдэв.

Жан, Е нарт 2021 оны арванхоёрдугаар сард шүүхээс цаазаар авах ял оноожээ.

Тэднийг цаазалсан тухай мэдээ Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Weibo сайтад олон зуун сая хандалт авч, хамгийн алдартай сэдэв болоод байна.

2020 онд нийтлэгдсэн судалгаагаар Хятадын иргэдийн 68 хувь нь цаазаар авах ялыг дэмжсэн байдаг.

Эх сурвалж: CNN

Canon компани өртөг багатай чип хэвлэгч машинаараа чип үйлдвэрлэлд “тэсрэлт” хийнэ
Canon компани өртөг багатай чип хэвлэгч машинаараа чип үйлдвэрлэлд “тэсрэлт” хийнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.