“ЭТТ” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давжээ
 

“ЭТТ” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давжээ

/2023.11.17/: “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц буюу 160 мянган тонн коксжих нүүрс арилжлаа.

Арилжаанд хоёр худалдан авагч оролцсон бөгөөд тонн тутмыг 138 ам.доллароос эхлэн дуудаж, 140 ам.долларт хэлцэл хийгдсэн байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн нийт 59 удаагийн арилжаагаар 1,001.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 8 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан борлуулаад байна.

Монголын Хөрөнгийн Биржээр нүүрсний цахим арилжааг зохион байгуулж эхэлснээс хойш нийт 11.1 сая тонн нүүрсийг арилжаалсан бөгөөд үүнээс 8 сая тонн буюу нийт арилжааны 72 орчим хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаараа арилжсан байна.

Эх сурвалж: ЭТТ

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
 
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.