/2023.11.16/: Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарын аж ахуй нэгжүүдтэй тогтмол “Өглөөний уулзалт” хийж, асуудлын гарц шийдлийг олон талын оролцоотой хэлэлцэн, үр дүнд хүргэхээр ажиллаж байгаа.
Ус, хог, хөрсний бохирдлын чиглэлд тулгамдаж байгаа асуудлыг хууль эрхзүйн хувьд хэрхэн шийдвэрлэх, төр хувийн хэвшлийн чиг үүргийг тодорхойлох хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж танилцуулахыг БОАЖ-ын сайдын дэргэд байгуулагдсан ажлын хэсэгт үүрэг болголоо.
Ажлын хэсгийн төлөвлөгөөг 7 хоногийн хугацаанд боловсруулан, салбарын сайд болон Ерөнхий сайдад танилцуулахаар тогтлоо.
Тус ажлын хэсгийг БОАЖЯ-нд байрлуулж, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргал ахлан ажиллаж, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын уялдааг хангуулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд эрхлэх асуудлын хүрээнд бүхий л төлөөллийг оруулан санал, санаачилгыг тусгаж нэгдсэн шийдвэр гаргахаар тогтов.
Эх сурвалж: БОАЖЯ