/2023.11.16/: “Нүүрсний хулгай”-н асуудлыг хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.
УИХ-ын гишүүн асан Х.Нямбаатар хотын дарга болсонтой холбоотойгоор түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг түр хорооны гишүүнээр томилов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар түр хорооны гишүүд ажлаа хангалтгүй хийж байгааг шүүмжиллээ.
Тэрээр иргэдийн хүсч хүлээж, шаардаж буй асуудлыг хэлэлцэхээс хойш сууж байгаа юм шиг парламентын нэр хүндийг унагааж буй түр хорооны гишүүдийг солих хэрэгтэй гээд шуурхайлж ажиллахыг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, түр хорооны гишүүдэд хатуу анхааруулав.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.