“Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган 2023” болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган 2023” болно

/2023.11.16/: МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулганыг 2014 оноос эхлэн зохион байгуулж байна.

Энэхүү чуулган нь Монгол Улсад энтрепренерийг хөгжүүлэх, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах, энтрепренерийн боловсрол түгээх төрийн болон төрийн бус байгууллагууд, энтрепренерүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих, төр хувийн хэвшил, их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байна.

Өнгөрсөн 8 удаагийн чуулганаар Монгол Улсад энтрепренер, гарааны бизнесийн таатай Экосистемийг бүрдүүлэх зорилгоор суурь ойлголтуудыг өгөх, олон улсын жишгийг танилцуулах, Монгол улсын өнөөгийн энтепренерүүдийн хөгжлийн талаар мэдээлэл өгөх, төрийн байгууллага, ТББ, их дээд сургууль, гарааны бизнес эрхлэгчид, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийг нэг зүгт чиглүүлэх ажлуудыг үе шаттайгаар хийж иржээ.

Он

Чуулганы уриа

Чуулганы нэр

Оролцогчдын тоо

1

2014

Монгол Улсад Энтрепренерийг хөгжүүлэх

200+

2

2015

Монгол Улсад Энтрепренерийг хөгжүүлэх стратеги

300+

3

2016

ХАА, Уул уурхай, аялал жуулчлалын салбарт гарааны бизнесийг хөгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл

300+

4

2017

Гарааны бизнесийн таатай эко систем бүрдүүлэхэд зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай “НЯГТРАЛ”

180+

5

2018

Гарааны бизнесийн таатай эко систем бүрдүүлэхэд зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай “АВЬЯАС”

220+

6

2019

Гарааны бизнесийн таатай эко систем бүрдүүлэхэд зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай “СОЁЛ” Инновацийн Соёл-Оюуны Өмч

200+

7

2020

8

2021

Хөрөнгө оруулалт-Санхүүжилт

180+

9

2022

Эрүүл Хүнс Үйлдвэрлэл-эрүүл Монгол Хүн

Хүнс үйлдвэрлэлийн бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага

150+

МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН 2023

“Ногоон Бизнес-Тогтвортой Хөгжил” уриан дор "Ногоон Бизнес Загварыг Хөгжүүлэх Боломж, Туршлага" сэдвийн хүрээнд ээлжилт чуулганаа 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд ногоон бизнес, ногоон технологийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг сургалт, судалгааны байгууллага, бизнес эрхлэгчид, санхүү, хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллана.

Тус чуулган нь нэгдсэн чуулган, туршлага солилцох уулзалт, зөвлөн туслах үйл ажиллагаа гэсэн бүрдэл хэсгүүдтэй байх бөгөөд:

  • Нэгдсэн чуулганд сэдвийн хүрээнд илтгэл тавих,
  • Ногоон бизнес, технологийн энтрепренерүүдийн танилцуулга, үзэсгэлэнд оролцох,
  • Ногоон бизнес, технологийн энтрепренерүүдийн төслийн танилцуулгыг хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдэд танилцуулан хөрөнгө оруулалт татах болон технологийн зөвлөхүүдээс зөвлөгөө авах боломжтой.

СЭДЭВ:“НОГООН БИЗНЕС ЗАГВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ,ТУРШЛАГА”

ХУГАЦАА: 2023 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 09:00-18:00

ХААНА: МУИС-ийн Номын санд 502 тоот өрөө

ЧУУЛГАНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД

2023 оны чуулганы зорилго нь эко-системийн бүрэлдэхүүн хэсгийн нэг болох “НОГООН БИЗНЕС ЗАГВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ТУРШЛАГА” сэдвийн дор Монгол улс дах ногоон бизнесийн санхүүжилтын боломжууд, ногоон санхүүжилт олж авах, хууль эрх зүйн хүрээнд тулгарч буй бэрхшээл, тогтвортой ногоон бизнесийг хөгжүүлэх боломж, стратеги тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг илрүүлж, бодлого боловсруулагчдад хүргүүлэхэд оршино.

“Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 2023”-ын зорилтууд:

  • Монгол Улс дах ногоон бизнест санхүүжилт олж авах боломж
  • Ногоон бизнест хөрөнгө оруулахад тулгарч буй бэрхшээл
  • Ногоон бизнесийн үнэлгээ
  • Тогтвортой ногоон бизнесийг хөгжүүлэх боломж, стратеги
  • Ногоон бизнест хууль эрхзүйн хүрээнд тулгамдаж буй асуудал
  • Олон улсад ногоон бизнесийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулахад хэрэгжүүлж буй сайн туршлага, Монгол улсад хэрэгжүүлэх боломж

ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧИД

  • Банк, санхүүгийн байгууллагууд
  • Гарааны бизнес эрхлэгчид
  • Бодлого болосвруулагчид
  • Их, дээд сургуулиудын удирдлага, багш, судлаачид, оюутнууд
  • Ногоон бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөл, олон улсын байгууллагууд

ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧДЫН ХҮРТЭХ АШИГ ТУС

Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 2023-д оролцсоноор та дараах үр ашгуудыг хүртэх боломжтой.

Үүнд:

  • Ногоон бизнес эрхлэгчид бизнесийнхээ өсөлт, хөгжилд томоохон хувь нэмэр оруулах боломжтой менторууд, хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоох,
  • Ногоон бизнест хөрөнгө оруулах, ногоон бизнесүүд өөрийн бизнесийг үнэлж санхүүжилт авахад шаардлагатай мэдлэг, мэдээлэл авах, харилцаа холбоо тогтоох, ирээдүйн бизнесийн хамтрагчаа олох боломжтой.

ЧУУЛГАНЫ ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖЛУУД

"МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН-IX" ХӨТӨЛБӨР

ХУГАЦАА

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

09:00-10:00

Бүртгэл, Өглөөний цай

10:00-10:10

Нээлт, Н.Батнасан БС-ийн захирал мэндчилгээ дэвшүүлнэ

10:10-10:20

ЖДҮГ-ийн дарга.......

10:30-12:30

Оролцогч байгууллагын илтгэлүүд

10:30-10:50

ЖДҮА салбарын бодлогын илтгэл, Гэрэлзаяа

10:50-11:10

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, дарга З.Батбаяр, Усны нөөцийн нэгдсэн менежмент Монголд

11:10-11:30

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар

11:30-11:50

Монгол Улсад ногоон бизнес загварыг хөгжүүлэх нь Ш.Энхтуул, Ө.Гэрэлт-Од

11:50-12:10

Ногоон бизнесийн санхүүжилт, Х банк

12:10-12:30

Ногоон бизнесийн санхүүжилт, У банк

12:30-12:50

ТОСК-ийн үйл ажиллагаа

Панел хэлэлцүүлэг

12:50-14:00

Цайны завсарлага

14:00-16:00

Ногоон энтрепренерүүдийн танилцуулга, үзэсгэлэн худалдаа

14:00-16:00

Ногоон энтрепренерүүдийн амжилттай туршлага нээлттэй семинар

14:00-14:20

Ногоон энтрепренерийн танилцуулга

14:20-14:40

Ногоон энтрепренерийн танилцуулга

14:40-15:00

Ногоон энтрепренерийн танилцуулга

15:00-15:20

Ногоон энтрепренерийн танилцуулга

15:20-15:40

Ногоон энтрепренерийн танилцуулга

15:40-16:00

Ногоон энтрепренерийн танилцуулга

16:00-16:30

Цайны завсарлага

16:30-17:00

Оролцогч талуудаас бодлого боловсруулах байгууллагад гаргах санал хүсэлт буй эсэхэд санал авах, зөвлөмж гаргах

Монголын пара байт харвааны тамирчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө
Монголын пара байт харвааны тамирчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.