Монголын пара байт харвааны тамирчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө
 

Монголын пара байт харвааны тамирчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

May be an image of 4 people and text

/2023.11.16/: Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-ний өдрүүдэд болно.

Энэ тэмцээнд дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий багийн хүрэл медальт Д.Сэлэнгэ, Дэлхийн цомын хүрэл медальт П.Мөнхбаатар болон А.Амарбаясгалан, Б.Оюун-Эрдэнэ нар оролцох юм.

Тус тэмцээнээс зөвхөн нэг тамирчинд “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрх олгож байна. Пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2004 онд “Бээжин-2008” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын Ази тивээс авсан цор ганц медаль билээ.

Эх сурвалж: БТСУХ

“Хариуцлагатай уул уурхай“ зүүн бүсийн чуулга уулзалт эхэллээ
“Хариуцлагатай уул уурхай“ зүүн бүсийн чуулга уулзалт эхэллээ
 
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.