“Хариуцлагатай уул уурхай“ зүүн бүсийн чуулга уулзалт эхэллээ
 

“Хариуцлагатай уул уурхай“ зүүн бүсийн чуулга уулзалт эхэллээ

/2023.11.16/: Зүүн бүсийн “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалт өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод эхэлж байна.

Өнөөдрийн чуулганы зочин илтгэгчид эрдэс баялгийн салбарт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд төрөөс баримталж буй бодлого, өнөөгийн нөхцөл байдал болон тус салбарт байгаль орчныг хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, түүний хэрэгжилтийг танилцуулна.

Мөн уул уурхайн салбарын эерэг, сөрөг нөлөөлөл тэр дундаа хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны нөлөөллийг онцолж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд иргэний нийгэм, орон нутгийн оролцоог хэрхэн хангах асуудлыг хэлэлцэнэ.

Чуулганд зүүн бүсэд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэдийн төлөөллүүд оролцож байна.

Энэхүү чуулган нь эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөллийг оролцогч талуудад зөв байдлаар хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

Эх сурвалж: АМГТГ

Исландад галт уулын тогтворгүй байдал олон жил үргэлжилж магадгүй
Исландад галт уулын тогтворгүй байдал олон жил үргэлжилж магадгүй
 
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.