Т.Бадамжунайн өмгөөлөгчид хуралдаан ХОЙШЛУУЛАХ, хэргийг ТҮДГЭЛЗҮҮЛЭХ хүсэлт гаргав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Бадамжунайн өмгөөлөгчид хуралдаан ХОЙШЛУУЛАХ, хэргийг ТҮДГЭЛЗҮҮЛЭХ хүсэлт гаргав

/2023.10.25/: Яллагдагчийн өмгөөлөгчид шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг түүний биеийн байдал мөн өмгөөлөгч Г.Наранбаатар хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй байгаа тул хойшлуулах мөн хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаад байна.

Прокурор хэлэхдээ Хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй. Үндсэн хууль дээр хуулийн маргаан үүсгэсэн гэдэг шалтгаанаар хэргийг түдгэлзлүүлэх хүсэлтийг хүлээн авсангүй. Харин шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авна гэлээ.

Өмгөөлөгчид хэлэхдээ: Т.Бадамжунай нь 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр харвалт өгч ухаангүй байдалтай байсан. Улсын III эмнэлэгт очиж оношлуулахад цочмог харвалт гэж тогтоогдсон, зүүн гар, хөл хөдөлгөөний саажилттай хэл ярианы сааталтай байна. Хэвтэн эмчлүүлсэн ч биеийн байдал тааруу байгаа учраас өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байна гэлээ. Мөн хоёрдугаарт энэ хэргийг түдгэлзүүлэх хүсэлт тавьж байгаа. Өвчин нь ойлгомжтой байгаа. Одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа УКТЭ дүгнэлт гаргаж өгсөн. Нөгөө талаар түдгэлзүүлэх үндэслэлээ хоёр байдлаар гаргасан гэв. Гурван эмнэлгийн тодорхойлолтоор өвчтөний биеийн байдал хүндрэх төлөвтэй байгааг тодорхойлж байна гэв.

Хуулийн байгууллага урьдчилсан хэлэлцүүлэг явуулах 45 хоногийн хуулийн хугацаанд явуулах боломж бүрдэхгүй гэж хэллээ. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзжээ. Мөн нотлох баримтуудыг бэлтгэсэн шүүхэд хүргүүлж байна гэлээ. Яллагдагч Т.Бадамжунай шүүхэд биечлэн оролцох хүсэлтэй байгаа юм байна.

Газын зурвас: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
Газын зурвас: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.