Газын зурвас: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газын зурвас: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм

/2023.10.25/: Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мягмар гарагт цэргийнхэнд хандан хуурай замын довтолгоо "эхлэх гэж байна" гэж мэдэгдлээ.

Израил хуурай замын ажиллагаанд бэлтгэж байх үед Францын ерөнхийлөгчийн ордны эх сурвалж хэлэхдээ, "Ийм ажиллагааг олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу явуулах боломжгүй гэж үзэж байна" гэв.

Мөн Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галлант мягмар гарагт Израилийн цэргүүдэд хандан хэлэхдээ, Израиль Хамас бүлэглэлийг устгах ёстой бөгөөд дайн одоо ч эхний шатандаа байгааг анхааруулав.

Амиа алдагсдын тоо нэмэгдэж байна: Сүүлийн 24 цагийн хугацаанд Газын зурваст 704 хүн амь үрэгдсэн талаар Рамалла дахь Палестины Эрүүл мэндийн яам мягмар гарагт мэдэгдэлдээ. Түүнчлэн 10-р сарын 7-нд ХАМАС Израиль руу дайрсны дараа Британийн 12 иргэн амиа алдсан гэж Их Британийн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Риши Сунак мягмар гарагт мэдэгдэв. Түүнчлэн, аравдугаар сарын 7-нд болсон халдлагын улмаас 33 америк хүн амиа алдсан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен мэдэгдэв.

Шатахууны хомсдол: Усны системийг ажиллуулахад шаардагдах түлш дуусч байгаа тул зарим Газын иргэд бохир, давстай ус уухаас өөр аргагүй болсон нь эрүүл мэндийн хямрал, хүмүүс шингэн алдалтын улмаас үхэж эхлэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлэв. НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестин дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн (UNRWA) хэвлэлийн төлөөлөгч Жульетт Тоума хэлэхдээ, Газын зурваст өдөрт дор хаяж 160,000 литр түлш шаардлагатай байна. UNRWA Газад шатахуун хүргэхгүй бол лхагва гарагийн шөнө гэхэд Газ дахь үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй болно гэж мэдэгдэв. Мөн Газын дор хаяж зургаан эмнэлгийг түлшний хомсдолын улмаас хаахаас өөр аргагүйд хүрсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мягмар гарагт мэдэгдэв. Израилын цэргийнхэн Газын зурвас руу түлш оруулахыг зөвшөөрөхгүй, учир нь Хамас бүлэглэл үйл ажиллагааны дэд бүтцэд нь түлш хэрэгтэй гэж Израилийн Батлан хамгаалах хүчин мэдэгдэв.

Барьцааны хүмүүсийн нөхцөл байдал: Газад ХАМАС-ын барьцаанд байгаа олон тооны хүмүүсийг суллахаар ярилцаж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. Израйлийн цэргийн хүчнийхэн мягмар гарагт Газын зурваст ухуулах хуудас хаяж, барьцаалагдсан хүмүүсийн талаар мэдээлэл өгөхийг оршин суугчдад уриалсан гэж мэдэгдэв.

НҮБ-ын хурал: Палестины засаг захиргааны Гадаад хэргийн сайд Рияд Аль-Малики мягмар гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Ойрхи Дорнодын асуудлаарх хуралд үг хэлэв. Блинкен мягмар гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудад хандан Израиль-ХАМАС-ын дайныг өргөжүүлэхийг зогсоохын тулд хөшүүрэг ашиглахыг уриалж, ялангуяа Иранд аливаа оролцоо үр дагавартай гэдгийг анхааруулав. Израилын Гадаад хэргийн сайд Эли Коэн мягмар гарагт НҮБ-ын тэргүүн Израил Газын зурвасыг бөмбөгдөж байгааг шүүмжилсний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзахгүй гэдгээ мэдэгдэв.

Олон улсын санал бодол: "Барууны ертөнц 10-р сарын 7-ны өдөр ХАМАС-ын халдлагыг буруушааж байгаа ч Израилын Газын зурвасыг бөмбөгдөж байгааг буруушааж, гал зогсоохыг уриалахгүй байгаа нь илэрхий давхар стандарт байна" гэж Иорданы хатан хаан Раниа Аль Абдулла мягмар гарагт мэдэгдэв. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мягмар гарагт АНУ-ын иргэдийг Израил, Газын зурвасаас бөөнөөр нь нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө байгаа эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Тус бүс нутагт илүү өргөн хүрээтэй дайн дэгдэж болзошгүй хэвээр байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзахдаа Газын зурваст энгийн иргэдэд учруулж буй зовлон зүдгүүрийг "юу ч зөвтгөж чадахгүй" гэж мэдэгджээ. Макрон мөн Палестины ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

№5: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ?
№5: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.