Пара таеквондоч У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пара таеквондоч У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ

/2023.10.10/: БНХАУ-ын Тайюун хотод пара таеквондогийн гранпри өчигдөр эхэлсэн бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн бол эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Ази тивийн таван алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ.

Медалийн тавцанд гарсан хоёр тамирчны тухайд, Мексик улсад саяхан болсон пара таеквондогийн 10 дахь удаагийн ДАШТ-ээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртсэн юм.

Тэднийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Лхагвадорж, Д.Батнасан нар удирдан оролцож байна.

Эх сурвалж: БТСУХ

Согтуугаар гэрээсээ гараад нуурын усанд живж амиа алдсан байжээ
Согтуугаар гэрээсээ гараад нуурын усанд живж амиа алдсан байжээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.