Согтуугаар гэрээсээ гараад нуурын усанд живж амиа алдсан байжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуугаар гэрээсээ гараад нуурын усанд живж амиа алдсан байжээ

/2023.10.10/: Согтуугаар гэрээсээ гараад нуурын усанд живж амиа алдсан байжээ.

Тодруулбал, Архангай аймаг, Тариат сумын “Тахилт” гэдэг газар тус сумын харьяат иргэн Г нь есдүгээр сарын 29-ний өдрийн 02:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг тухайн өдрийн 05:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Г 38 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 16:00 цагт “Дагиналтай” нуурын эргээс 200 метр зайд, 5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Монголын бүжигчид дэлхийн гурван цомтой ирнэ
Монголын бүжигчид дэлхийн гурван цомтой ирнэ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.