/2023.10.10/: БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болж, Монголын бүжигчид амжилт арвин оролцов.
Тэмцээний Youth Team Hip Hop төрөлд Монголын Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг түрүүлж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна.
Үүний араас Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Галт шувуу” баг Primary Team Hip Hop болон Primary Doubles Hip Hop төрөлд түрүүлж, дэлхийн цом гардан авлаа.
Анхдугаар тэмцээнд 21 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын баг тамирчид төрийн дуулалаа гурвантаа эгшиглүүлж, гурван дэлхийн цомтой эх орондоо ирэх нь ээ.
Эх сурвалж: БТСУХ