Б.Энхбаяр: Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан төрийн албан хаагчид 1-5 жилийн хорих ял онооно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан төрийн албан хаагчид 1-5 жилийн хорих ял онооно

/2023.10.9/ МАН-ын бүлгээс гарсан шийдвэрийг Хууль зүйн сайд Б.Энхбаяр танилцуулсныг хүргэж байна.

Өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үед авах арга хэмжээ болон бага насны хүүхдийг хүчиндэх, алах гэмт хэрэгт оногдуулах ялын талаар мэдээлсэн. Тэгвэл энэ удаад Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан тохиолдолд авах арга хэмжээний талаар хүргэж байна.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр:

-Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг олж авсан иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулвал хүлээх хариуцлагын заалтыг одоо байгаа хуульд заасанчлан хэвээр үргэлжлүүлэх буюу хөндөхгүй.

Харин мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтан, прокурор, шүүгч, өмгөөлөгч зэрэг мөрдөн шалгах ажиллагааны нууцтай албаны бүрэн эрхийн хүрээнд танилцаж, нууцыг хадгалах үүрэгтэй этгээдээс нууцыг задруулж байгаа ялын бодлогыг чангатгана.

Ингэхдээ торгох ялыг болиулж, 6 сараас 3 жилийн хорих ялтай байгааг 1-5 жилийн хорих ялтай болгож нэмэгдүүлнэ. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан төрийн албан хаагчийг нийтийн алба хаших эрхийг насаар нь хасна гэлээ.

Бага насны хүүхдийг алсан, хүчиндсэн этгээдэд ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ, хугацаанаас нь өмнө СУЛЛАХГҮЙ
Бага насны хүүхдийг алсан, хүчиндсэн этгээдэд ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ, хугацаанаас нь өмнө СУЛЛАХГҮЙ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.