Б.Энхбаяр: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгт тооцно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгт тооцно

/2023.10.09/: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэд хэдэн ялын бодлогыг өөрчлөн, чангаруулах гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр

-Ямар хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үл хамааран тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэн болно. Мөн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүнд, хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцно. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүнд гэмтэл учруулах нь угаасаа одоо ч гэмт хэрэгт байдаг. Үүн дээр нэмэгдээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хөнгөн гэмтэл учруулсан гэх хоёр үйлдэл зөрчил биш гэмт хэрэг болно.

Ингэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 450 мянгаас 15 сая хүртэл төгрөгөөр торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх, 1-5 жилийн хорих ял оноох гэсэн дөрвөн ялын бодлого баримтлана.

Үүнтэй холбоотой нэг асуудал үүснэ. Одоогоор манай улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчлийн хуулиар торгуулсан 30-33 мянган хүн байгаа гэх дүн мэдээ байна. Манай улсад дунджаар 26 мянган гэмт хэрэг 1 жилд бүртгэгддэг. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр энэ тоо хамгийн багадаа 2 дахин нэмэгдэнэ.

Дараагийн хийх ажил нь Гэр бүлийн шүүхийг дагнасан хэлбэрээр нийслэл Улаанбаатар хотод байгуулна. Одоогоор манай улсад гэр бүлийн хэрэг, маргааныг Иргэний хэргийн шүүх шийдвэрлэж байна. Хоёр жилийн өмнө ИХШ жилдээ 60 орчим мянган хэргийг шийдвэрлэдэг байсан бол өнөөдрийн байдлаар жилдээ 80 гаруй мянган хэрэг шийдвэрлэгдэж байна. Энэ шийдэгдэж байгаа хэргийн 10 орчим хувь нь гэр бүлийн маргаан байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхэд, гэр бүлийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийг нэмээд гэр бүлтэй холбогдсон хүчирхийллийн, иргэний, үрчиллийн бүх маргаануудыг дагнасан байдлаар шийдвэрлэдэг мэргэшсэн шүүхтэй болно.

Мөн Гэр бүлийн тухай хуулийг өргөн барина. Эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж байж гэмт хэргийн гаралт багасна. Хүүхдийн тэтгэмжийг төлдөггүйтэй холбоотой үүсэх асуудлыг нэмж тухайн этгээдийн орлогынх нь дүнгээс хамааруулж хүүхдийн тэтгэмжээ төлдөг болгох. Тэтгэмжээ төлөхгүй байгаа эцэг, эхэд ногдуулах хариуцлагыг чангатгахтай холбоотой асуудлыг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулж оруулна.

Энэхүү асуудлуудыг 2 намын бүлэгт танилцуулж тухайн бүлгүүд зарчмын хувьд тэнцлээ гэв.

“МонПЭН санаачилга” төсөл архангай аймагт хэрэгжиж эхэллээ
“МонПЭН санаачилга” төсөл архангай аймагт хэрэгжиж эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.