ТӨСӨВ-2024: 2,1 тэрбумаар Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв байгуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСӨВ-2024: 2,1 тэрбумаар Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв байгуулна

/2023.10.09/: Засгийн газар Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв байгуулахаар 2024 оны төсөвт суулгажээ.

ЗГХЭГ-ын дарга бөгөөд Монгол Улсын сайд Д.Амарбаясгалангийн төсөвт энэ нэрээр нийт 11 төв байгуулагдахаар төлөвлөгджээ.

  • Архангай аймагт 3,
  • Говь-Алтай аймагт 2,
  • Сэлэнгэ,
  • Ховд,
  • Сэлэнгэ,
  • Хэнтий,
  • Хөвсгөл,
  • Өвөрхангай,
  • Дундговь аймгуудад тус бүр нэг нэгийг байгуулахаар нийт 2 тэрбум 154,7 сая төгрөгийг 2024 оны төсөвт суулгаад байна.

Хүн амын төвлөрөл багатай сумдад соёлын төв, багийн төв гэх зэргээр хөрөнгө оруулах нь урсгал зардал өндөр, ашиглалт бага гэх шүүмжлэл гардаг ч Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ хөдөөгийн иргэдийн өнцгөөс харахад чухал болохыг тайлбарладаг.

Энэ удаад Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв нэрээр төсвөөс ийнхүү 2 их наяд гаруй төгрөгийг зарцуулах төсөв орж ирж байна.

ИЗРАИЛЫН ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
ИЗРАИЛЫН ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.