Зам тээврийн ноцтой осол гарч 3 хүн амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам тээврийн ноцтой осол гарч 3 хүн амиа алджээ

/2023.10.05/: Өмнөговь аймаг, Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн 8 дахь километр гэдэг газар зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, тус газарт зогсож байсан ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан хэрэг өчигдөр гарсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын алба хаагчид ослын газарт очиход “Цагаан хад” гэдэг газраас “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн чиглэлд зорчиж явсан “Норд бенз” загварын ачааны автомашины хойд талаас “Приус-20” загварын суудлын автомашин мөргөсөн байж.

Суудлын автомашины бүхээг дотор Хөвсгөл аймгийн харьяат, иргэн Н 29 настай, эмэгтэй хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Цогтцэций сум дахь Сум дундын эмнэлэгт хүргэжээ. Харин суудлын автомашины жолооч нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат Г 34 настай, эрэгтэй, зорчигч Өмнөговь аймгийн харьяат иргэн С 37 настай, эмэгтэй, Б 35 настай, эмэгтэй нар ослын улмаас амиа алдсан байсан тул цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.