/2023.10.3/ Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Өнөөдрөөс эхлээд 13А маягтыг эмнэлэгт үзүүлэхэд шаардахгүй болж байна" гэж мэдэгдлээ.
Энэхүү маягтыг анхан шатны эмнэлгүүдэд эмчлэх боломжгүй өвчтөнийг дараагийн шатлалд шилжүүлэхэд ашигладаг. Дэлхий дахинд эрүүл мэндийн салбарт байдаг жишиг юм. С.Чинзориг сайдын өгүүлж буйгаар:
-Энэ маягт нь эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлж, иргэд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ авахад үүсдэг хүлээгдэл чирэгдлийг бууруулах ач холбогдолтой.
Харин манай улс энэхүү маягтыг эрүүл мэндийн салбараас халж байгаагаа "Иргэдийг бухимдуулсан", "Ялгамжтай байдал бий болгосон" зэрэг шалтгаанаар тайлбарлалаа.
Мөн сайдын мэдэгдэлд 13А маягтыг халснаар лавлагаа шатлалын эмнэлэгт хүлээгдэл бий болж, ачаалал ихэснэ гэдгийг нуусангүй.