/2023.10.03/: Хуурамч бараа зах зээлийг хаа сайгүй дүүргэж байгаа ч тэдний хамгийн ихээр хуурамчаар хийдэг зүйл бол гутал юм.
Хуурамч гутлын бизнесээр жилд ойролцоогоор 1.2 тэрбум долларын борлуулалт хийдэг нь энэ салбарын асар их боломжийг харуулж байна.
Adidas, Nike, Converse зэрэг олон алдартай гутлын брэндүүдийг олон оронд хуулбарлаж байна. Хуурамч гутал одоогоор цэцэглэн хөгжиж байгаа бөгөөд ирээдүйд зогсох шинж огт алга.
Манай улсад хэдхэн жилийн өмнөөс хуурамч гуталны бизнес цэцэглэн хөгжиж жинхэнэ нь 500 мянгаас дээш үнээр худалдаалагддаг пүүзнүүдийг 100 мянгад гурав, дөрөв бараг тавыг өгөх нь холгүйгээр худалдаалж байна.
Тэгвэл энэхүү хуурамч пүүз гутлууд таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг гадны сайтын мэдээллээс орчуулан хүргэж байна.
Хуурамч гутал таны хөлд хортой юу?
Хуурамч гутал нь таны хөлд муугаар нөлөөлдөг бөгөөд эдгээр гутал нь таны хөлийг халууцуулж, хөлийг чинь чийгтүүлж, гэмтээж, тууралт хүртэл үүсгэх боломжтой бөгөөд энэ нь хиймэл арьс бүтээдэг химийн бодис, аюултай түүхий эд, хөшүүн, хатуулаг ихтэй ширүүн арьс ашигладагтай холбоотой.
1. Халууцуулах
Хуурамч гутал нь танд маш аюултай. Хуурамч бараа үйлдвэрлэгчид хэзээ ч жинхэнэ, аюулгүй түүхий эд ашигладаггүй. Гутал үйлдвэрлэхдээ хэрэглэж байгаа материалуудаа хүртэл маш хямд химийн бодисуудаар хийдэг.
Тиймээс таны хөлний дулаанаас шалтгаалсан гутлын температурын бага зэрэг өөрчлөлт нь эдгээр химийн бодисуудыг хайлуулж, хөлийг чинь гэмтээх болно.
Эдгээр нь маш аюултай химийн бодис бөгөөд таны хөл дээр ул мөр үлдээдэг. Тиймээс худалдан авахаасаа өмнө гутлын чанарыг байнга шалгаж байгаарай.
2. Шивэртэх
Гуталны чанараас шалтгаалж таны хөл шивэртэнэ. Учир нь тэдний хэрэглэж байгаа материал нь 3-р зэрэглэлийн, маш хямд байдаг.
Тиймээс улнаас гадна гутлын дээд хэсэг нь мөн энэ материалаар хийгдсэн байдаг. Энэхүү хуурамч материал нь хэзээ ч агаар нэвтрүүлж, гадагшлуулахгүй. Хэрэв дээд хэсэг нь амьсгалахгүй бол агаар хангалтгүйн улмаас хөл чинь үнэр орж болно. Хөлөө эрүүл байлгахын тулд гуталд агаар нэвтэрдэг байх нь маш чухал хүчин зүйл юм.
3. Хөлийн гэмтэл, шарх
Хуурамч материал буюу хуурамч арьс нь маш хатуу, барзгар байдаг. Энэ нь хөдөлгөөн болон алхалтын үед таны өсгий болон хөлийн хурууг амархан гэмтээж болно.
Тиймээс арьсан гутал сонгохдоо болгоомжтой байгаарай.
4. тууралт
Хуурамч гуталны материалаас шалтгаалж таны хөл дээр тууралт үүсгэдэг. Хэрэв нэгэнт таны хөл дээр тууралт үүссэн бол хуурамч гутал огт өмсөж болохгүй. Учир нь тууралт нь маш амархан халдвар авах эрсдэлийг бий болгоно.
Гутлын хадаас хөлөнд амархан нэвтэрч болно. Учир нь хуурамч гутлыг хэзээ ч нарийн нямбай, болгоомжтойгоор үйлдвэрлэгддэггүй.
Улыг чанар муутай хийснээс гэнэт салж таны хөлийг гэмтээж, бүр хугалж ч болно. Тиймээс болгоомжтой байгаарай.
Хэрэв та хуурамч спортын гутал хэрэглэж байгаа бол гутал нь ачаалалтай үед гэнэт салж магадгүй.
Хуурамч гутал нь маш тогтворгүй байж болно. Тиймээс, тогтворгүй байдал нь таныг алхаж байхдаа унахад хүргэдэг.
Хууль.
АНУ-д санамсаргүй байдлаар хуурамч бараа худалдаж авах нь хууль бус гэж тооцогддоггүй ч хуурамч бараа гэдгийг нь мэдсэн ч дамлан зарах нь хууль бус болно.
Тус улсад хуурамч бүтээгдэхүүнийг санаатайгаар худалдаалсан тохиолдолд гэм буруутай нь тогтоогдвол хоёр сая хүртэлх долларын торгууль ногдуулж, арван жил хүртэл хорих ялаар шийтгэдэг байна.
Эцэст нь хэлэхэд "төлсөндөө тааруулж авна" гэдэг үгийг санаарай.