Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ипотекийн зээлд хамрагдах бол урьдчилгаа нь 10 ХУВЬ байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ипотекийн зээлд хамрагдах бол урьдчилгаа нь 10 ХУВЬ байна

/2023.10.3/ Манай улсад 94 мянган өрхөд хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Эдгээр өрхийн 44 хувь нь гэр хороололд, 0,9 хувь нь нийтийн орон сууцанд амьдарч байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд гал түлэх, ус түлээгээ зөөх, замын хөдөлгөөнд оролцох зэрэг олон асуудлыг бий болгодог.

Тэгвэл "Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх" хөтөлбөрийг хоёр яамнаас баталжээ. Барилга хот байгуулалт болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарын хамтран баталсан энэхүү төсөлд олон нааштай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тусгажээ. Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангах, зээлд хамрагдахад нь дэмжлэг үзүүлэх, түрээсийн байранд амьдрах боломжоор хангах зэрэг нөхцлийг оруулсан байна.

Тухайлбал:

  • Төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн байранд амьдрах иргэдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамрагдах тоог нэмэх,
  • Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн шалгаруулалтын болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхөд дараалал харгалзахгүйгээр үйлчлэх,
  • Нийгмийн халамжаас олгох дэмжлэгийг түрээсийн төлбөрт нь зарцуулах боломжийн талаар судалж, шийдвэрлүүлэх,
  • Түрээсийн төлбөрийн хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй хүнд нийгмийн халамжийн сан болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн 70 хувиас хэтрүүлэхгүй байх
  • Ипотекийн зээлээр орон сууц худалдаж авах урьчдилгаа төлбөрийн 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийн зардлаар зөрүүг аймаг дүүргийн Засаг даргын тухайн жилийн төсөвлөгдсөн хөрөнгөөс санхүүжүүлнэ.
  • Ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхөд дараалал харгалзахгүйгээр материалыг хуралдан хэлэлцэх, шийдвэрлэгдсэн тохиолдолд тэргүүн ээлжинд олгох боломжийг эрэлхийлэх гэх зэрэг олон нааштай асуудлыг тусгажээ.

Манай улсад 15 ба түүнээс дээш насны 2,17 сая хүн амьдарч байгаагийн 98,2 мянган хүн нь хөгжлийн бэрхшээлтэй.

ХӨТӨЛБӨР БҮРЭН ЭХЭЭРЭЭ

Дампуурах шахсан Эверграндын хувьцаа 40 гаруй хувиар өслөө
Дампуурах шахсан Эверграндын хувьцаа 40 гаруй хувиар өслөө
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.