Дампуурах шахсан Эверграндын хувьцаа 40 гаруй хувиар өслөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дампуурах шахсан Эверграндын хувьцаа 40 гаруй хувиар өслөө

China Evergrande sign.

/2023.10.03/: Хямралд нэрвэгдсэн Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн аварга компани Evergrande-ийн хувьцааны арилжааг Хонг Конг-ын хөрөнгийн бирж дээр түр зогсоосны дараа тус компанийн арилжааг эргэн сэргээлээ.

Тус компанийг үүсгэн байгуулагч тэрбумтаныг шалгаж байгааг эрх баригчид нотолсон тул пүрэв гарагт хувьцааны арилжаагаа зогсоосон байна.

Харин мягмар гарагт хувьцааны арилжааг эргэн сэргээсний дараа Эверграндын хувьцааны ханш 40 гаруй хувиар өсжээ.

2021 онд уг аварга компани өөрийн өр төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн тухай мэдээлэл цацагдсанаар Хятадад үл хөдлөх хөрөнгийн хямралыг үүсгэсэн юм.

Наймдугаар сард Evergande-ийн хувьцаа нэг жил хагасын хугацаанд түр зогссоны дараа арилжаа сэргэх үед бараг 80 хувиар унаж байсан.

Тус пүүсийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2020 оны долоодугаар сараас хойш бараг 99 хувиар буурч, хувьцааных нь үнэ 0,05 доллар болов.

Нэгэн цагт Хятадын хамгийн их борлуулалттай үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулагч байсан тус компани одоо 300 тэрбум долларын өртэй тэмцэж байна.

Эвергранд 2021 оны сүүлээр гадаад дахь өрийнхөө төлбөрийг төлж чадаагүйгээс болж дэлхийн санхүүгийн зах зээлийг сандаргасан юм.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын тэргүүлэгч бизнес болох Hengda Real Estate-ийг эрх баригчид шалгаж байгаа мэдээлэл цацагдсанаар хямрал гүнзгийрэв.

Хэдхэн хоногийн дараа тус компани үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Хуй Ка Янь нь "хууль бус гэмт хэрэгт сэжиглэгдсэний улмаас хуулийн дагуу арга хэмжээ авсан" гэдгийг баталжээ.

Наймдугаар сард Evergrande АНУ-д дампуурлаас хамгаалах 15-р бүлэгт өргөдөл гаргасан байна. Уг 15-р бүлэгт гадаадын компани өрийнхөө бүтцийн өөрчлөлт дээр ажиллаж байхад АНУ-аас тухайн компанийн хөрөнгийг нь хамгаалдаг юм.

Эх сурвалж: ВВС

Цэцэрлэгийн хоёр багш угаартжээ
Цэцэрлэгийн хоёр багш угаартжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.