Оюутнууд автобусны картаа цахимаар захиалдаг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутнууд автобусны картаа цахимаар захиалдаг боллоо

/2023.09.14/: Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа хөнгөлөлттэй зорчдог.

Энэ хичээлийн жилд автобусны хөнгөлөлтийн эрхтэй картын захиалгыг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор есдүгээр сарын 14-нөөс эхлэн цахимаар авдаг боллоо. Ингэхдээ зөвхөн их, дээд сургуулийн дэд бакалаврын /дипломын/ болон бакалаврын өдрийн ангид шинээр элсэн суралцагчид, анх удаа тус картыг авах гэж байгаа тохиолдолд цахимаар захиалах боломжтой.

Шаардлага хангасан оюутнууд E-Mongolia гар утасны аппликэйшн болон e-mongolia.mn порталаар нэвтэрч “Оюутны автобусны карт захиалах” үйлчилгээг сонгон картаа захиалах юм.

Автобусны хөнгөлөлттэй картыг өмнө нь авч байсан оюутан дахин захиалахдаа Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандах шаардлагатай. Харин оюутны мэдээлэл бүртгэгдээгүй тохиолдолд сургуулийнхаа сургалтын албанд хандан мэдээллээ шалгуулна. Мөн хөнгөлөлттэй карттай оюутнууд Umoney карт борлуулах, цэнэглэх гэрээт цэгүүд болон их, дээд сургуулиудад ажиллах явуулын цэг дээр очиж картаа идэвхжүүлэх юм.

E-Mongolia платформоор оюутны автобусны карт захиалах заавартай дараах холбоосоор https://bit.ly/E-Mongolia_Student_Umoney танилцана уу!

Эх сурвалж: НЗДТГ

Ардчилсан нам 4:11 мэдээллээ Дундговь аймгаас хийлээ
Ардчилсан нам 4:11 мэдээллээ Дундговь аймгаас хийлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.