Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамаас 450 мкуб хог хаягдлыг цэвэрлэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамаас 450 мкуб хог хаягдлыг цэвэрлэлээ

/2023.08.25/: БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн 7 хоногт Монголын уул уурхайн ассоциацитай “Өглөөний уулзалт” хийж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны үр дүн эхнээсээ гарч байна.

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай авто зам дагуу уул уурхайн болон тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор их хэмжээний хог хаягдал үүсэж, байгаль орчныг бохирдуулж, доройтуулж байгаа тул их цэвэрлэгээ зохион байгуулах, БОАЖ-ын Сайдын 2023 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан ажиллахаар хэлэлцжээ.

May be an image of 1 person and text

Энэ хүрээнд автозамын дагуу үүсмэл хог хаягдлын цэвэрлэгээ хийхийг холбогдох албаныханд үүрэг болгож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан байна.

2023 оны наймдугаар сарын 22,23-ны өдрүүдэд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай авто замын 2-8 дахь километрийн хооронд бүх нийтийн хог цэвэрлэгээ хийжээ.

May be an image of 2 people

Үүнд “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Таван Толгой” ХХК-д, “Гашуун сухайт авто зам” ХХК,” Шанх майнинг” ХХК-ийн 9 н авто самсмол, 2 ковш, 1 автогридер, 50 хүний бүрэлдэхүүнтэй баг 5 орчим га талбайгаас 450мкуб хог хаягдлыг цэвэрлэжээ.

Эх сурвалж: БОАЖЯ

“Улаанбаатар явган алхалтын фестиваль“-ийг гурван өдөр зохион байгуулна
“Улаанбаатар явган алхалтын фестиваль“-ийг гурван өдөр зохион байгуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.