“Улаанбаатар явган алхалтын фестиваль“-ийг гурван өдөр зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар явган алхалтын фестиваль“-ийг гурван өдөр зохион байгуулна

May be an image of text

/2023.08.25/: "Улаанбаатар явган алхалтын фестиваль"-ийг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тодруулбал, Улаанбаатар хот орчмын түүх соёл, ахуй байдал, байгалийн үзэсгэлэнт газруудыг сурталчлан таниулах замаар нийслэлийн аялал жуулчлалд хувь нэмрээ оруулах, олон улсын нөхөрлөлийг дэмжих зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол Оллэ” нийгэмлэгтэй хамтран Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт наймдугаар сарын 25-27-ны өдөр зохион байгуулна.

Тус арга хэмжээнд АНУ, Тайвань, Чех, Хятад, Орос, Австрали, Казахстан, Япон, Солонгос зэрэг улсын 150 орчим явган алхагчид хүрэлцэн ирж байгаа бол Монгол улсаас 200 гаруй явган алхагчид оролцохоор бүртгүүлээд байна.

Арга хэмжээний хөтөлбөр:

1-р маршрут: 8-р сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэг, Хонхор тосгон, Богд хан уул, “Монгол оллэ”

2-р маршрут: 8-р сарын 26-ны өдөр Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Чингис уул, “Монгол оллэ”

3-р маршрут: 8-р сарын 27-ны өдөр, Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Өгөөмөрийн ам, “Монгол оллэ” маршрутаар тус тус алхана.

Ж.Сандагсүрэн: “Aqua garden”-д заавал сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй
Ж.Сандагсүрэн: “Aqua garden”-д заавал сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.