УЛААНБААТАР-2023: Өнөөдөр волейбол болон И-спортын тэмцээн эхэлж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЛААНБААТАР-2023: Өнөөдөр волейбол болон И-спортын тэмцээн эхэлж байна

/2023.08.18/: Зүүн Азийн залуучуудын наадмын гурав дахь өдөр спортын хоёр төрлийн тэмцээн уралдаан эхэлж байна.

Электрон спортын виртуал теннисний тэмцээн 10:00 цагт Соёлын төв өргөөнд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас Д.Мандах, Ч.Марта нар өрсөлдөж байгаа юм.

Харин маргааш 14:00 цагаас King of Fighters төрлийн тэмцээн эхлэх болно.

Түүнчлэн өнөөдөр 15:00 цагт Хонконг-Тайванийн эрэгтэй багуудын тоглолтоор волейболын тэмцээн эхэлнэ. Волейболын тоглолтууд “Буянт-Ухаа” спортын ордонд явагдах бөгөөд манай эмэгтэй баг маргааш 15:00 цагаас Хонконгтой, эрэгтэй баг 20:00 цагаас мөн Хонконгтой тоглох юм.

Тоглолтуудыг МҮОНТ шууд дамжуулан үзүүлнэ.

Эх сурвалж: МҮОХ

“Монгол Японы бизнес форум-2023” арга хэмжээ зохион байгуулагдаж байна
“Монгол Японы бизнес форум-2023” арга хэмжээ зохион байгуулагдаж байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.