Газрын тосны үйлдвэр байгуулах төслийг урагшлуулах зээлийг сайжруулан үзэглэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тосны үйлдвэр байгуулах төслийг урагшлуулах зээлийг сайжруулан үзэглэв

/2023.08.18/ Сангийн сайд Б.Жавхлан Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын “Эксим" банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийн хүрээнд хийгдэх 3 багц ажлын зээлийн дэд гэрээг үзэглэлээ.

May be an image of 5 people and text

Дэд зээлийн гэрээг байгуулснаар Монгол улсын Засгийн газар 2016 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Эксим” банктай байгуулсан 1.0 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, EPC-02 болон EPC-03 багц ажлын гэрээний үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг дахин 7 жилээр сунгах, Богино хугацаанд их хэмжээний төлбөр төлөх байсан төсвийн дарамтыг бууруулах EPC-02 болон EPC-03 багц ажлын гүйцэтгэгчийн гэрээг баталгаажуулж, гүйцэтгэгч компаниудын санхүүжилтийг олгож эхэлснээр Монгол улс БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд стратегийн өндөр ач холбогдол бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”саадгүй үргэлжлэх зэрэг давуу талууд бий болж байна.

Эх сурвалж: СЯ

Хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн авто тээврийн товчоодод ажиллаж байна
Хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн авто тээврийн товчоодод ажиллаж байна
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.