/2023.07.28/: Улсын хэмжээнд оны эхний 5 сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн 108 тохиолдол бүртгэгдсэн ба өмнөх оны мөн үеэс 35 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хар тамхи хэмээх тахал нь дэлхий дахинаа хамгийн томоохон асуудлуудын нэг болоод удаж байгаа ба үүнд "ганцхан хэрэглээд болино" гэж байхгүй.
Та эсвэл таны эргэн тойронд уг зүйлээс хараат болсон хүн байгаа бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Эх сурвалж: ЭМЯ