/2023.07.25/: Үерийн улмаас цахилгаан тасалсан талаарх өнөөдөр өдрийн 14:00 цагийн байдлаар цаг үеийн мэдээг хүргэж байна.
Энэ сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийт 55 дэд өртөө, 15052 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсны 55 дэд өртөө, 14331 хэрэглэгчийн хэрэглээг сэргээсэн.
Энэ цагийн байдлаар хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, цахилгааны щит усанд автсан байруудын усыг соруулж дууссаны дараа залгах боломжтой орон сууцны 14 байрны 721 хэрэглэгч байна. Эдгээрт Сүхбаатар дүүргийн 1-р хороонд 1, Баянзүрх дүүргийн 43-р хороонд 2, 6-р хороонд 1, Хан-Уул дүүргийн 3, 11, 19, 20-р хороонд 5, БГД-ийн 3, 5-р хороонд тус бүр 5 байр орж байна.
Өнөөдөр тус компаниас Баянгол дүүргийн спорт цогцолбор, Баянзүрх дүүргийн 29-р хорооны байр, 43-р хорооны 76-р байр, Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш хотхоны 23, 24, 26 байрууд, 3-р хорооны 45В байрны нийт 804 хэрэглэгчийн хэрэглээг сэргээсэн.
Үлдсэн байршлуудад усаа шавхаж дуусвал цахилгаан эрчим хүчинд холбоход бэлэн байдлыг ханган ажиллаж байна.