Ц.Хулан нарыг 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэн 159 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Хулан нарыг 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэн 159 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ

/2023.07.25/: Ц.Хуланд холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийтгэх тогтоолоо танилцуулсан юм.

Уг шүүх хуралдаан хаалттай болсон бөгөөд шүүхийн гаргасан шийдвэрийн талаар шүүхийн албан тушаалтан товч танилцууллаа.

Ц.Хуланд Эрүүгийн хуулийн 19.4-т заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэх заалт, Эрүүгийн хуулийн 19.4.1-д "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заалтуудыг үндэслэн түүнд 9 жил 6 сар хорих ялаар шийтгэсэн.

Мөн шүүхээс шүүгдэгч нарыг гэмт үйлийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238 сая 683 мянган төгрөгийг авсан болох нь тогтоогдсон гэж үзэж шүүгдэгч Ц.Хулангаас 159 сая 753 мянган төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Сошиал медиагийн дайн ширүүсч байгаа тул TIK TOK текстийн функц нэмжээ
Сошиал медиагийн дайн ширүүсч байгаа тул TIK TOK текстийн функц нэмжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.