/2023.06.19/: Өнгөрсөн долоо хоногт Гацуурт компанийн үүсгэн байгуулагч Л.Чинбат Сэлэнгэ аймагт морьтой 2 иргэнийг машинаараа мөргөхөөр хөөж буй бичлэг цахим орчинд цацагдсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас авч байгаа арга хэмжээний талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Оюун мэдээлэл өглөө. Тэрбээр,
Хэрэг гарсан өдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд иргэн Л.Чинбат нь Б, М нарыг тээврийн хэрэгслээр хөөж, мөргөсөн гэх гомдол ирсэн. Монгол Улсын Эрүүгийн хэргийн 2.8 дахь зүйлийг журамлан дуудлагыг шалгаж байна. Тус хэргийг эхний ээлжид гурван зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа юм. Иргэн Л.Чинбатыг хил давж зугтсан гэдэг асуудал гарсан. Гэхдээ Иргэн Л.Чинбат нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа, хэрэг бүртгэлтийн хэрэг дээр оролцоод явж байна" гэлээ.