Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт Улаанбаатар хотноо болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт Улаанбаатар хотноо болно

/2023.06.19/: Олон улсын худалдааны төвөөс жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ жил Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 26-29-нд болох гэж байгаа бөгөөд тус арга хэмжээнд Экспортыг дэмжих төсөл дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын худалдааны төв хамтран энэхүү чуулга уулзалтыг “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн хүрээнд зохион байгуулна. Мэдээллийн технологи, арьс шир, ноос ноолуур гэсэн гурван үндсэн чиглэлд үргэлжлэх бөгөөд далайд гарцгүй хөгжиж буй орнуудтай хамтран хэрхэн хөгжих, дамжин өнгөрөх тээврийн харилцааг хэрхэн сайжруулах талаар хэлэлцэх юм.

Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалтад бодлого боловсруулагч, олон улсын банк санхүүгийн байгууллага, экспортын зорилтот зах зээлийн томоохон худалдан авагч, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 500 гаруй төлөөлөл оролцож, дижитал шилжилт, органик, тогтвортой худалдаа зэрэг худалдааны шинэ чиг хандлагын талаар хэлэлцэхээс гадна монголын экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, ноос, ноолуур, арьс шир, мэдээллийн технологи зэрэг салбарын компаниудад зориулсан B2B уулзалт болон бизнесийн үйл ажиллагаанд тулгардаг асуудлаар зөвлөгөө өгөх бизнесийн клиник зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн Дэлхийн залуу энтрепренерүүдийн уралдааны үр дүн, SheTrades платформын нээлтийн арга хэмжээг зохион байгуулахаас гадна Монгол Улсын хөрш хоёр орноос ирсэн томоохон бизнес эрхлэгчидтэй уулзах боломжийг олгох юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо
УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо
 
Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ
Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.