Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.06.06/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

09.00-14.00 цагт: УИХ-ын ажлын хэсгүүд болон байнгын хороод хуралдана.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: Сууц өмчлөгчдийн эрх ашиг ноцтой зөрчлийн талаар "Гэгээ-9" СӨХ-ноос мэдээлэл хийнэ.

11.30 цагт Мэдээлэл технологийн Үндэсний паркт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын "ICT EXPO 2023” болох талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

11.30 цагт ОБЕГ-т: ҮАБЗ, Шадар сайдын ажлын алба, ОБЕГ, НЗДТГ хамтран энэ сарын 7-9-нд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулах талаар мэдээлнэ.

11.40 цагт “Шинэ” намын байранд: Монгол Улсын макро эдийн засгийн талаар тус намын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын багаас мэдээлнэ.

12:00 цагт: Европ-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчны талаарх танхимын болон гишүүдийн саналыг хүргэж мэдээлнэ.

12:30 цагт: Хүүхдийн байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор хүүхдийн амь нас эрсэдсэн талаар иргэн мэдээлэл хийнэ.

13.00-17.30 цагт МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: Их сургуулиудын инновац, шинэ технологийг танилцуулах уулзалт болно.

14.00 цагт УЕПГ-ын үүдэнд: Иргэн О.Шинэбаяр прокурорын байгууллагад иргэдийн шаардлагыг хүргүүлж, мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Корпорэйт Конвеншн” төвд: “Зориг” сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн төслийн хаалтын үйл ажиллагаа болно.

Өнөөдөр үүлшинэ, 21-23 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлшинэ, 21-23 хэмийн дулаан байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.