Өнөөдөр үүлшинэ, 21-23 хэмийн дулаан байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр үүлшинэ, 21-23 хэмийн дулаан байна

2023 оны 06-р сарын 06-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнблчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +17...+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +21...+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +21...+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ . Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. +17...+19 градус дулаан байна.

Сэлэнгэ, Мандал сумын орлогч дарга хүчингийн хэргээр БНСУ-д саатуулагджээ
Сэлэнгэ, Мандал сумын орлогч дарга хүчингийн хэргээр БНСУ-д саатуулагджээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.